Та гал түймэр, үер усны аюул болон газар хөдлөлтийн үеэр өөрийгөө хэрхэн хамгаалж, аюулаас зугтаж, амьд гарахаа мэдэх үү? Бид танд Улаанбаатар хотод болсон гамшгийн сургалттай холбоотойгоор дараах нэн чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Сэтгэл зүйн хангалтын тасгийн бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг нь гамшгийн үед танд сэтгэл зүйн зөвлөгөөг үзүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэнэ.
Та энгийн иргэдийн санал хүсэлт хүлээн авч, сэтгэл зүйн хангалтын тасгийн бүрэлдэхүүнийг тодорхойлж болно.
Бид таны сэтгэл зүйн хангалтын тасгийн бүрэлдэхүүнийг үргэлжлүүлэн санал болгоно.
Та гал түймэр, үер усны аюул болон газар хөдлөлтийн үеэр өөрийгөө хэрхэн хамгаалж, аюулаас зугтаж, амьд гарахаа мэдэх үү? Бид танд Булган аймгийн Сайхан суманд хотод болсон гамшгийн сургалттай холбоотойгоор дараах нэн чухал мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Гамшгийн өмнөх сэтгэл зүйн бэлтгэл:
Эрүүл мэнд, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хүргэх “Эмч зөвлөж байна” буланг ажиллуулж байна. Энэ удаа та бүхэнд “Гамшгийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Гамшгийн үед сэтгэл зүйгээ бэлдээгүй тохиолдолд гэнэтийн цочролд орж, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох аюултай. Тиймээс сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж, болзошгүй тохиолдолд бэлэн байх үүднээс дараах зүйлсийг зөвлөж байна.
Үүнд:
1. Гамшгийн талаарх ойлголттой байх
2. Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх
3. Хожуу үүсэх стрессээс ангижирч, тайвшрах аргад суралцах
4. Бие биетэйгээ ярилцах
5. Нийгмийн харилцааг эрүүлжүүлэх
6. Аливаа үйл ажиллагаанд эерэг, зөв, идэвхтэй оролцох
7. Сөрөг бодлоо эерэг бодлоор солих
8. Архи, тамхи, хорт зуршлаас татгалзах
9. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв ашиглах
10. Өөртөө анхаарал тавих
Гамшгийн үеийн сэтгэлийн түгшүүр, айдас, хямрал, нойргүйдэл, хар дарсан зүүд зэрэг нь хүмүүст тохиолддог сэтгэл зүйн хэвийн шинж тэмдэг юм. Тодорхой бус нөхцөлд сэтгэлийн түгшүүр идэвхтэй байдаг. Хэрэв сэтгэлийн хямрал удаан үргэжлэх, ажил, амьдралаа хэвийн зохицуулахад асуудал үүсвэл сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Мөн сэтгэл зүйн өөрчлөлтийг үл тоох нь өөрт болон таны гэр бүл, эргэн тойрны хүмүүст сайн зүйл биш. Ердийн үед ч сэтгэл зүйн байдлаа ажиглаж, анхаардаг зуршилтай байх нь зүйтэй.
Стрессийг даван туулж сурснаар гамшгийн үед илрэх сэтгэл зүйн түгшүүр, сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Хамгийн шилдэг арга нь сонирхдог зүйлтэй болох, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх юм. Баясалгал, иог, сунгалтын дасгал, булчин суллах дасгал, бодлоо цэгцлэх, хөгжим сонсох, ууланд алхах зэрэг дасгал хөдөлгөөнийг амьдралын зуршил болгох хэрэгтэй. Тайван, тогтвортой байдал нь стрессийг хялбар даван туулж, хэвийн, тайван байдалд хурдан оруулдаг. Сандрал, зовиур, түгшүүрийн байдалд амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.
Гамшигт нэрвэгдсэн үед бие биетэйгээ ярилцаж, холбоо барих нь сэтгэл зүйг тайвшруулдаг. Гамшгийн үед бусадтайгаа холбогдон, ярилцаж “Би ганцаараа биш” гэдгээ мэдрэх. Ердийн өдрүүдэд ч бусдыгаа сонсож, ярилцах нь сэтгэл зүйн бэлтгэл болно. Бусдыг шүүмжлэх, бусдад заахын оронд эхлээд сонсож сураарай. Бие биетэйгээ сэтгэлээ хуваалц, ярилц, сонс! Хүрээлэн буй хүмүүстэйгээ харилцсанаар, хямралын үеийг даван туулах ач тустай.
Гамшгийн үед таны болон бусдын нүдэнд өртөхгүй, идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй. / бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, сэтгэл зүй, бие махбодийн хувьд сул дорой, бусадтай ярьдаггүй… г.м/ Зарим хүмүүс дуугаа хураах, ганцаараа байхыг илүүд үздэг. Ийм хүмүүсийг ч мөн адил сонсож, ярилцах нь ганцаардсан мэдрэмжээс нь салгаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ цагийг өнгөрөөж, бие биедээ туслаж, аз жаргал, эерэг хандлагыг бий болгох.
Гамшгийн үед маш хурдан мэдээ мэдээлэл, цуу яриа тархдаг. Худал хуурмаг мэдээлэл, эсвэл цуу яриа нь хүмүүсийг илүү их түгшээж, буруу сонголт хийхэд нөлөөлдөг. Тиймээс үнэн бодит, мэргэжлийн байгууллагын эх сурвалжтай зөв мэдээллийг олж авах нь гамшгийг тайван замаар даван туулахад тус болдог.
Гамшгийн үед стрессээс ангижрахын тулд архи, тамхи, хортой эмийг хэрэглэх тохиолдол байдаг. Гэвч эдгээр нь сэтгэл зүйн зовуурийг багасгадаггүй. Харин ч эсрэгээр бие, сэтгэлийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хүмүүсийн хоорондох харилцаанд асуудал үүсгэдэг. Хэрвээ та сэтгэлийн шаналалтай байгаа бол эргэн тойрон дахь хүмүүстэйгээ заавал ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг дахин зөвлөе!
Судлаачдын үзэж байгаагаар газар хөдлөлтийн үеэр хүмүүс тайван байж чаддаггүй гэнэ. Тиймээс аль болох сандарч тэвдэлгүйгээр бие биедээ тусалж, хорогдох байр олохдоо анхаарах хэрэгтэй юм. Хэрвээ та газар хөдлөлтийн үеэр тайван байж чадвал бусад хүмүүс ч таныг дагаж ухаалгаар сэтгэж чадна. Аюултай нөхцөлд гэр бүл, найз нөхөд гэх мэт ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарах талаараа бодох нь чухал юм шүү.
2. Хаашаа явахаа мэдэх
Хэрвээ та газар хөдлөлтийн үеэр гэртээ эсвэл барилга дотор байвал шууд гадагш гарах гэсний хэрэггүй. Хана дагаж барилгын төв хэсэгт очих юм уу, бат бэх тавилгын доор орж суугаарай. Мөн хаалга, цонхноос хол байх хэрэгтэй. Харин та гадаа явж байвал дотогш орж нуугдах хэрэггүй. Цахилгааны шон, өндөр барилга гэх мэт таны дээрээс нурж унаж болзошгүй зүйлүүдээс хол зугтах нь зөв юм. Мөн машинтай явж байвал өндөр барилга, мод зэргээс хол очиж зогсоод газар хөдлөлт дуустал нуугдаарай.
3. Газар хэвтэх
Газар хөдлөлтийн үеэр тэнцвэрээ алдаж өндрөөс унах аюултай байдаг. Тиймээс доргилт мэдрэгдсэн үед шууд доошоо хэвтээрэй. (өвдөг, тохой газарт). Ингэсэн тохиолдолд ямар нэгэн бэртэл гэмтэл авахаас өөрийгөө хамгаалж чадна. Мөн тэрхүү хэвтээ байрлалаасаа хамгийн ойр хорогдох газар руу цаг алдалгүй мөлхөж очин нуугдаарай.
4. Толгой, хүзүүгээ хамгаал
Хоёр гараараа толгой хүзүүгээ цаг ямагт хамгаалж байх хэрэгтэй. Хэрвээ та дотор байвал ширээ эсвэл ханатай наалдаж, хаалга цонхноос болгоомжлоорой. Гадаа байвал доошоо тонгойж, амин чухал эрхтнүүдээ хамгаалах нь зөв юм.
Сайхан сум, Хүн эмнэлэг
Утас: 77227723